Таны амралтад:Үхрийн махан стейк хийх жор

Орц: 250 гр үхрийн мах /хоёр хэсэг давтсан мах/
цайны халбага нунтаг чинжүү,
хагас аяга цөцгий,
гич,
хоолны халбага дарс,
нэг хоолны халбага ногоон сонгино,
давс.

Хийх арга: 
Үхрийн махаа давс болон нунтаг чинжүүгээр амталж өгнө. Хайруулын тавгаа халааж, амталсан махаа 13-15 минут орчим шарна. Жижиг саванд цөцгий, гич болон дарс зэргийг холино.

Халсан хайруулын тавгандаа хийн 1-2 минут бор өнгөтэй болтол нь зөөлхөн хутгана. Давсаар амталж өгөн сүмсээ бэлэн болгоно. Амталж шарсан махан дээрээ бэлтгэсэн сүмсээ түрхэж, хэрчсэн ногоон сонгиноор хачир болгон цацаж өгнө.

Санал болгох мэдээ

Хаврын улиралд арьсаа хэрхэн зөв арчлах вэ?

Хаврын улирал айлчлан ирэхэд эрүүл арьсаа хамгаалж үлдэхэд тань туслах зөв арьс арчилгааны зөв зохистой …