“Гал үндэстэн” холбооныхон ордон руу буудсаны улмаас төрийн ордонд онц байдал зарлан, хэнийг ч ордон руу нэвтрүүлэхгүй бас гаргахгүй байгаа билээ.
Газар дээр онцгой байдлын ерөнхий газрын харьяа бүх байгууллагынхан, нийслэлийн түргэн тусламж, ЦЕГ-ын албан хаагчид ажиллаж байгаа юм. Тэгвэл саяхан жагсагчдад нэгжлэг хийн хоёр тэсрэх бөмбөг, гар буу болон АК зэрэг бууг илрүүлсэн гэх баттай бус мэдээлэл ирээд байна. Мөн ордноос нэг хүнийг дамнуурга дээр авч явсан бөгөөд тэр нь бууны суманд шархадсан хүн байх магадлалтай гэнэ.