Нийт 51 кинонд дүр бүтээсэн Америкийн жүжигчин Кевин Спейсийг “American Beauty” киногоор нь манай үзэгчид сайн мэднэ. Тэрээр 14 наснаасаа хойш өөрийгөө ижил хүйстэн гэж мэдсэн бөгөөд одооноос эхэлж бусдаас нуулгүйгээр ийм амьдралаар амьдрах болохоо зарлажээ. Мөн эрэгтэй хүнтэй хайр сэтгэлийн харилцаатай байсныг нь эргэн тойрныхон нь мэддэг гэнэ. 58 настай жүжигчин “The Usual Suspects”, “American Beauty” киногоороо хоёр удаа Оскарын шагнал авсан юм.
“Star Trek” кинонд тоглосон жүжигчин Энтони Рэпп Спейсийн бэлгийн хүчирхийлэлд өртөж байснаа саяхан хэлсэн. Энэ нь Спейсийг ижил хүйстэн гэдгээ зарлахад түлхэц болсон байна. Жүжигчин “Би Энтони Рэппийг сайн жүжигчин гэж боддог. Гэхдээ түүний юу гэж хэлснийг сонсоод алмайрлаа. Үнэндээ би хүчирхийлэл үйлдсэнээ огт санахгүй байна. 30 жилийн өмнөх явдал шүү дээ” гэжээ.