Ч. Хүрэлбаатар: Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгохоор ажиллаж байна

Image result for Ч.Хүрэлбаатар

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсаны дараа Сангийн сайд Ч. Хүрэлбаатар сэтгүүлчдийн асуултад хариулжээ. Энэ үеэр Сангийн сайд хүүхдийн мөнгийг ирэх онд олгох талаар дараах хариу тайлбарыг өгчээ.

Тэрбээр “ОУВС-тай 2017 оны дөрөвдүгээр сард хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд нийт хүүхдийнхээ 60 хувьд олгоно гэж тохирсон. Би сангийн сайдын хувиар хүүхдийн мөнгийг 80 хувьтай олгох шаардлагатай талаар ОУВС-тай уулзаж саналаа илэрхийлнэ. Энэ удаагийн төсөв нийт хүүхдийн 60 хувьд олгоно гэж тусгасан ч энэ тоог нэмэгдүүлэхээр эрчимтэй ажиллаж байна. Хүүхдийн мөнгийг 2014 оны амьжиргааны түвшинд үндэслэж 60 хувь гэж тогтоосон.

Харин ирэх оноос эхлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт суусан “Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд 0-3 насны гэртээ хүүхдээ харж байгаа ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөг олгоно. Түүнчлэн 0-18 насны гурваас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгүүдэд улирлын 240 мянган төгрөгийн урамшуулал олгох зэргийг төсөвт суулгасан” хэмээн ярьжээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …