ОУВС: У.Хүрэлсүх ерөнхий сайдын захидал шийдвэрлэх нөлөө үзүүлсэн

ОУВС-гийн Ажлын хэсгийн ахлагч Жеофф Готтлиб Монголд хэрэгжүүлж байгаа хөтөлбөр үргэлжлэхээр болсоныг ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзахдаа албан ёсоор дуулгасан нь баярт мэдээ байлаа. ОУВС-ийн хөтөлбөр үргэлжлэх эсэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байсан гэдгийг тэрээр хэлсэн.

Энэ үед ерөнхий сайд У.Хүрэлсүх томилогдсон дариудаа ОУВС-ийн захирал Кристин Лагердад хөтөлбөрийг үргэлжлүүлэхийг хүссэн албан захидал илгээсэн нь цаг үеээ олсон зөв зүйл болсон гэж онцолсон байна. Энэ нь 2017 оны 6 сараас хойш үүссэн тодорхойгүй нөхцөл байдалд шийдвэрлэх нөлөө үзүүлсэнийг ОУВС-ийн Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Жеофф Готтлиб албан ёсоор хэллээ.

Ингэснээр эргэлзээнд ороод байсан донор орнууд болон хөрөнгө оруулагчид санхүүжилтээ олгох болсон байна. Энэ бүх зүйл дээр суурилсаны үндсэн дээр Монгол улсын засгийн газрын бонд хэн ч төсөөлөөгүй үр дүн үзүүлж 800 сая доллар босгосоныг мөн тодотгосон байна.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Дэвид Камерон бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард …