98 настай эх 80 настай хүү хоёрын нөхөрлөл

Эх үрийн холбоо ямар хүчирхэг болохыг хүн бүр л сайн мэднэ. Английн 98 настай Аада Кэтин хамгийн том хүү, Ливерпүлийн “Moss View” асрамжийн газарт байдаг Томтойгоо ойр амьдрахаар болжээ.

Аада эмээ сүүлд Харри гэдэг хүнтэй гэрлэж Том, Барбара, Марги болон Жанет нэртэй дөрвөн хүүхэд төрүүлсэн. Том тэтгэвэрт гарахынхаа өмнө “HE Simm building services”-т зураач, чимэглэгчээр ажилладаг байж.

Сүүлийн үед Томд асаргаа илүү их шаардагдах болсон тул 2016 онд “View Moss”-т ирсэн аж. Ээж нь түүнтэй өглөө бүр мэндчилж, орой бүр “Сайхан амраарай” гэж хэлдэг. Уг газрын менежер Филипп “Бид тэдэнд илүү их анхаарал тавихыг хүсдэг болсон” гэжээ.

 


Санал болгох мэдээ

С.Ариунбямба, Ө.Наранбаатар, О.Оюун нарт Гавьяат жүжигчин цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, …