“Сайн уу амьдрал минь”,“Боолын гэрээ”, “Намрын синдром”, “Гоёлын даашинз” зэрэг киноны гэнэн цайлган, хэрсүү охины дүрээр олонд танигдсан, багадаа Монголын үндэсний олон нийтийн телевизийн Цоглог хөтөлбөрийн сэтгүүлч охин жүжигчин О.Цэнгэл билээ.
Харин тэрбээр сүүлийн нэг жилийн хугацаанд хайр дурлал уран бүтээлдээ зэрэг “мандаж” явна. Тэрээр өнгөрсөн жил өөрийн цахим хуудаснаа дуучин Э.Мишээлтэй үерхэж байгаагаа албан ёсоор зарласан. Э.Мишээлийн хувьд “Universe best songs”наадмаас төрөн гарч тус телевизийн мартагдашгүй намар кинонд туслах дүр бүтээсэн. Хосууд нэг хэсэг олны хэл аманд өртөж байсан ч тэдгээрийг үл тоон өөрсдийн хайр сэтгэлээ улам бататгасан гэлтэй.
Саяхан цахим хуудастаа “Би нээрээ азтай золиг юм аа. “Хэзээ ирэх юм” гээд л асуугаад байсан чинь ийм ширээ бэлдчихсэн, миний дуртай киног тавьж энэ тэр, хайлж урслаа шд. Ядарч байгаа юм чинь өнөөдөр гоё алжаалаа тайлаад амраад ав” гэнээ. Хааяа ч гэсэн хайртдаа хоол хийж өгөөд, даруулга бэлдээд, дуртай киног нь үзүүлж байгаарай эрчүүд минь” гэж бичжээ.