Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Би гурван өрөө байранд амьдардаг

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж УИХ-ын гишүүд санал хэлж байна.Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилохыг эсэргүүцэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж дууслаа. Чуулганы хуралдаанд оролцсон 66 гишүүний 56 нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ. Арван гишүүн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн байна. Ингэснээр Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилсон шийдвэр хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Чуулганы хуралдаанаар ирэх оны төсвийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр Сангийн сайд дараах тайлбарыг хэллээ. 

Сангийн сайд Ч. Хүрэлбаатар: Би гурван өрөө байранд амьдардаг. Надад илүү юм хэрэггүй. Үүнийг хэлмээр байна. Ний нуугүй хэлэхэд сангийн сайдад нэр дэвшсэн хориг тавьсан хугацаанд намайг дэндүү балбаж байна. Ингэж хүнийг доромжилж болохгүй. Сөрөг хүчин байхад намайг хангалттай шалгасан” хэмээн чуулганаар хэллээ.

 

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …