МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ З.ЭНХБОЛДЫН ШИЙДВЭР
Монгол Улсын Ерөнхийлөгч уг нь Халтмаагийн Баттулга гэж бодоод байгаа. Гэтэл үгүй юм байна шүү. Жинхэнэ ориг ерөнхийлөгч нь Зандаахүүгийн Энхболд гэнэ. Тэр намын дарга хийж 2016 оны сонгуульд оролцож нам нь навс ялагдсан. Тэгээд л нөгөө намдаа өштэй болсон бус уу. Одоо Х.Баттулгаар далдалж Монгол улсын ерөнхийлөгчийг хийж байна. Өстэй хүн өгөөш тавьж, тааваараа тавлаж ялсан МАН-ын 65 гишүүнээр наадаж байна. Энийг олгой толгойт МАН-ын 65 ойлгохгүй, ухаарахгүй наадуулсаар утсан күүкл нь болсоор, явсаар байна. Түүний хорон санаа ердөө л 65-ыг 2 хуваах шийдвэр…
МАН-ЫН 65 ОДОО СЭРЭЭЧ.
АН-ын 9-хөн гишүүнд наадуулсаар байгаа 65 одоо сэрээчээ. 2020 онд дахин ээлжит сонгууль болно ш дээ. 90 жилийн түүхтэй гэх намаа хайрлаач. Зикагаар толгойлуулсан 9-хөн гишүүнд мад тавиулж намаа бүр л лаг шаварт улам гүн шигдүүлсээр байна ш дээ. Ингэж явсаар МАН гэдэг нэр тэрхүү лаг шавартаа бүр хатаж ор сураггүй болох нь байна ш дээ. Одоо сэрээч М.Энхболд, Ж.Мөнхбат болон дагалдан баясагч нар аа…
Ж.МӨНХБАТ “БИ НЭГ ТЭРБУМЫГ АВНА. ҮГҮЙ БОЛ САНГИЙН САЙДЫГ УНАГАНА”
Эргүү төлөг аятай байгаа МАН-ын хуваагдсан хоёр бүлгийн нэг болох М.Энхболдод харьяалагдсан 32. Ж.Мөнхбат нарын нэрс энэ бүлгийн тэргүүн эгнээнд байна. Тэд өмнөх Засгийн газарт өөрсдийн биеэр байхдаа гишүүд тойрогтоо зарцуулна нэрийдлээр тус бүрдээ тэрбум төгрөг төсөвт суулгажээ. У.Хүрэлсүхээр удирдуулсан шинэ Засгийн газар бүрдээд түүнийг нь мэдээд эгүүлэн татсан байна. Төсөвт тусгасангүй. Харин энэ тус бүрдээ авах 76 тэрбумаас нь 55 тэрбумыг нь багш, эмч нартаа тараая гэсэн санаачлагыг гаргалаа. Тэгсэн байхгүй. Нөгөө 32 Ж.Мөнхбатаас эхлээд өөрийгөө боомилохоос наагуур юм болж байна. Хэрэв надад, бид нарт тус бүрд нь тэрбум тэрбум төгрөгийг өгөхгүй бол Улсын чинь ажлыг гацаана, Сангийн сайдыг чинь унаган гэвэй. Яг л энүүгээр явж байна…
М.ЭНХБОЛД АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БОЛ ОДОО ЗАЙЛ.
Энэ бүх хагарал, тэмцэл, өш хонзонгийн сэтгэлээр ажил хийдэг үйлдлийг М.Энхболд л зохицуулах ёстой бус уу. Гэтэл одоо тэр өөрөө эсэргүү нарыг толгойлоод эргүү төлөг Ж.Мөнхбатаар туг тахиж хөөргөж хаяад л түмний нүдний булай болгож байх. Жавж авгай Ж.Мөнхбат чи одоо болио. Цагаа тулбал чи ганцаараа дахиж улс төрд орох нүүргүй болох нь байна ш дээ.
УЛС ОРНОО ӨЧҮҮХЭН ТӨДИЙ Ч БОДОХ СЭТГЭЛГҮЙ М.ЭНХБОЛД, Ж.МӨНХБАТ НАРЫН ТЭРГҮҮТЭЙ ХҮМҮҮСИЙГ ЗҮГЭЭР Л ХӨӨВӨЛ ЯАДАГ ЮМ. ДЭНДҮҮ ЮМ.
Эх сурвалж:breakingnews.mn