УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: “Өнөөдөр ч бид нар шившгээ тарьж өглөө. Хоорондоо талцчихаад Ардчилсан нам руу буруугаа чихэхээ боль. Би хувь хүн рүү битгий дайр гэж хэлдэг.Ард түмэн төрд итгэх итгэл үнэмшилгүй болсон. Энэ төрөөс баяжсан улс төрчдийн ард түмний талхыг булаасан үйлдлийн тухай л ярьж байна. Энэ дотор ашиг сонирхлын зөрчилтэй хүн зөндөө л байгаа. Зандаахүүгийн Энхболдын хоригт дээрэлхүүлж байвал та нарын хохь гэж хэлье. Өнөөдөр баялгийн хараалд бид нар орчхож. Ерөнхийлөгчийн хоригийн гол санаа нь Оюутолгой, Тавантолгой бусад уул уурхайн ордуудын ашигт малтмалын гадаадад гарч буй нийт мөнгөний орлого манайд ирж орж ирэхгүй байвал Ерөнхий сайд У.Хүрэлсүх та удахгүй шүү” хэмээн ярилаа. Үргэлжлүүлэн УИХ-ын ирэх оны төсвийн төслийг батлах тухай хэлэлцэж байна.