НИТХ, АН-ын бүлгийн хүсэлтээр 10 хоног завсарлалаа

НИТХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 10:00 цагт эхэлсэн. Хуралдаанаар “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай”, “Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 дүгээр сард хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тусгай төлөвлөгөөний биелэлт”, “НИТХ-ын дотоод зохион байгуулалтын тухай” гэсэн үндсэн гурван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм. Өнөөдрийн НИТХ-ын нэгдсэн чуулганд 39 төлөөлөгч ирсэн байна. Улмаар хуралдааны эхэнд НИТХ дахь АН-ын бүлгээс нэг цагийн завсарлага авах хүсэлт гарснаар хурлыг түр завсарлуулсан аж. Хуралдаан 12 цагт эхлэх тов гарсан ч АН-ын бүлэг үдээс өмнөх хуралдаанаар нэг цагийн завсарлага авсан юм. Завсарлага дууссаны дараа АН-ын бүлгээс дахин албан бичиг ирүүлснийг НИТХ-ын дарга С.Амарсайхан танилцууллаа.

Тэрбээр “Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн 12-р хуралдаанд Ардчилсан намын бүлэг НИТХ-ын дэгийн  тухай хуулийн 4.5-т заасны дагуу ээлжит хуралдааныг 2017 оны 11-р сарын 13-ны өдрийг хүртэл хэлэлцэж буй бүх асуудлаар завсарлага авахыг хүсч бичгээр уламжилжээ. “НИТХ-ын дэгийн 4.6-т заасны дагуу нам эвслийн үүрэг завсарлах үүрэгтэй учир завсарлага өгнө үү” гэсэн АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүүгийн гарын үсэгтэй албан бичиг ирсэн тул саналыг хүлээн авч 13-р хуралдааныг энэ сарын 13-ны өдрийн өглөөний 09.00 цаг хүртэл хойшиллоо ” гэж мэдэгдлээ. Ийнхүү АН-ийн бүлгийн завсарлах хүсэлтээс хамааран НИТХ-ын ээлжит хуралдаан  дахин хойшиллоо.

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …