Байнгын хороодын дарга нарыг баталлаа

Байнгын хороодын дарга нарыг баталлаа
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар зарим Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцуулсан. Тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус Байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Содбилэгийг сонгохыг дэмжжээ.
Түүнчлэн Өргөдлийн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны, Төсвийн, Хууль зүйн, Төрийн байгуулалтын, Эдийн засгийн байнгын хороодын санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Д.Оюунхорол, Д.Батнасан, Ж.Батзандан, Ж.Ганбаатар нар танилцуулав.
Байнгын хороодын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх
-Өргөдлийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг,
-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг,
-Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг,
-Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг,
-Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанг,
-Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг нэр дэвшүүлэхийг дэмжсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Дараа нь нэр дэвшигчдийг Байнгын хорооны даргаар сонгох асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн учир УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг Өргөдлийн байнгын хорооны даргаар, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг Төсвийн байнгын хорооны даргаар, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг Хууль зүйн байнгын хорооны даргаар, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг Эдийн засгийн байнгын хорооны даргаар сонгон баталлаа.

Мөн хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоор ахлуулсан УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг байгуулагдсаныг албан ёсоор зарлалаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Санал болгох мэдээ

“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдоржид өнөөдөр (2025.10.30) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын …