Натали Портман шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд дүр бүтээлээ

Еврей гаралтай жүжигчин Натали Портман “Хар хун” киногоор 2011 онд Оскарын шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг авсан билээ. Тэрээр тус кинонд бүтээсэн дүрээрээ олны сэтгэлд хүрч чадсан. Харин түүний тоглосон ээлжит кино 2018 онд нээлтээ хийнэ. “Annihilation” нэртэй шинжлэх ухааны уран зөгнөлт бүтээлд Натали учир битүүлэг үүрэг даалгаврыг биелүүлэхийг хичээх аж.

Жеф Вандер Мээрийн шилдэг борлуулалттай номын жагсаалтад орсон “Southern Reach” гурамсан романаас сэдэвлэсэн уг кино дараа жилийн хоёрдугаар сарын 23-наас кино театруудаар нээлтээ хийх төлөвтэй байна.

 


Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …