Түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг батлана

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 09 сарын 19-ний Пүрэв гарагт болно. Хуралдаанаар “Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газар” НӨҮГазрыг “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ болгон өөрчлөн байгуулах тухай, Нисэхийн “Цагаан хаалга”-ыг шилжүүлэн байрлуулах тухай, Шашны байгууллагуудын хугацааг сунгах тухай, НИТХ-ын ээлжит хуралдааны зарлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. Мөн НИТХ-ын ээлжит хуралдаанаар “Түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг батлах” тухай, “Хог тээврийн тариф батлах” тухай асуудлыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …