Меланиа Трамп өөрийн өвөрмөц загварыг аль хэдийн бүрдүүлж чаджээ

Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп Азид хийх есөн өдрийн айлчлалаа эхлүүлээд байгаа бөгөөд өчигдөр Токио хотын нисэх хүчний баазад очсон юм. Энэ үеэр тэргүүн хатагтай Меланиа Трамп Италийн “Fendi” брендийн хувцсаар гангарсан байсан нь тун чиг боловсон харагдав.

Ерөнхийлөгч Азид анхны албан ёсны айлчлалаа хийж байгаа ба энэ удаад тэргүүн хатагтай түүнийг дагалдан явж байна. Меланиа улс орнуудад түүнийг дагалдан явах бүртээ тухайн улсын соёл, ёс заншил хийгээд өвөрмөц онцлогийг нь судалдаг байна. Тиймдээ ч хэрхэн хувцаславал тухайн орны хүмүүст таатай харагдаж чадах эсэхтээ ихээхэн ач холбогдол өгдөг.

Мөн тэрээр шинээр гарч ирж буй, амжилттай яваа загвар зохион бүтээгчдийг дэмжих зорилгоор хувцсыг нь өөрийн биеэр толилуулж харуулдаг юм. Өөрөө энэ ертөнцөд хүчээ сорьж үзсэн болохоор юу өөрт нь илүү зохих болон яавал загварлаг хийгээд албан ёсны харагдаж чадахаа мэддэг бололтой.

 


Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …