Гурван охидын ээж болсон дуучин Ану буюу Ч.Уранхолбоог тун удахгүй алдарт эх болно гэлцэж байна. Тэрбээр айлын гэргий болсноос хойш уран бүтээлийн ажлаа түр хойшлуулж сайн ээж, ханийн үүрэг гүйцэтгэж яваа бүсгүй юм. Гоо сайхан, авьяас чадвар гээд л бүхий л зүйлсийг цогцлоосон Ану сүүлийн үед охидоороо гангарч яваа бололтой. Дуучин бүсгүйг анхны хүүхдээ төрүүлэх үед өөрөөрөө төрөөгүй гэсэн яриа газар авч байсан. Харин тэрбээр энэ яриаг үгүйсгэж олны хараанаас хол байлгахын тулд ийм яриа гарсан гэж ярьж байжээ. Саяхнаас дуучин бүсгүй охидтойгоо тоглож байгаа жаргалтай зургаа нийтлэх болсон бөгөөд түүнийг дөрөв дэх хүүхдээ тээж байна гэсэн яриа гарсан. Тэгвэл энэ яриа хоосонгүй бололтой. Сүүлийн үед цахим хуудастаа ихэвчлэн сул загварын чөлөөт цамц өмсөж гэдсээ халхалсан зургаа нийтлэх болсныг фенүүд нь “алдарт эх” болохоор бэлдэж байна гэсэн таамаг дэвшүүллээ. Түүний зургуудаас хүлээн авч үзнэ үү.