Төрийн ордоны гадна буун дуу гаргасан Ц.Мөнхбаярыг ЭХ-ийн Зандалчлах зүйл ангиар яллах бололтой

0b93521473ba2c8fbigТЕГ-ын мөрдөн байцаах хэлтсийн дарга, дурандаа А.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ.  Тэрээр мэдээлэлдээ: “Гал үндэстэн”  холбооныхон өнөө өглөө 10:30 цагийн орчимд   жагсаал хийхдээ тус холбооны гишүүн  Ц.Мөнхбаяр нарын хүмүүс  төрийн ордны хойд талын хамгаалалтын  бүсэд нэвтэрч, галт зэвсэг, гар бөмбөг ашиглан төрийн албан хаагчидад халдахыг заналхийлсныг албаны хүмүүс газар дээр нь таслан зогсоолоо.  Энэ үеэр  тагнуул, төрийн хамгаалалтын болон жагсагчдаас хэн нэгэн хүн  гэмдэж бэртээгүй ”  гэж мэдэгдлээ.  Мөн  төрийн ордны хойд цэцэрлэг болон  БОНХЯ, “Централ товерь” зэрэг газруудад нууж дэлбэлэхээр зэхэж байсан гар бөмбөг галт зэвсгийг хайн илрүүлж, хураан авч, аюулгүй болгосныг дуулгалаа.

5c0558458ca32e25big

ТЕГ-аас иргэн Ц.Мөнхбаярт Эрүүгийн хуулийн Хорьдугаар бүлэг буюу Нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн  177-р зүйл  болох  “Зандалчлах”, мөн бүлгийн 191-р зүйл болох  “Түргэн шатамхай бодисыг хууль бусаар илгээх” гэсэн  зүйл ангийг үндэслэн эрүү үүсгэн шалгаж эхлэсэн байна.

Эрүүгийн хуулийн  177.1 зүйлд  “Эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахад шууд буюу шууд бус нөлөөлөх зорилгоор,  олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлсэн бол арваас  дээш арван таван   жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн бол 177.2-р зүйлд “Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн,  зохион байгуулалтай бүлэг,  гэмт бүлэглэл үйлдсэн, энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг  учирсан бол хориос дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ”  гэсэн ял шийтгэлтэй  байдаг ажээ.

А.Тамир

Ugluu logo

 

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …