УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэллээ.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Ч.Хүрэлбаатар дээр онцгой нөхцөл байгаа. Би Их хуралд гурван удаа сууж байсан. Бүтээн байгуулалт, бизнесийг тэлэх бодлого явуулаад бүлэглэлд ялагддаг. Үүний төлөөлөл Сангийн яамны сайд болж байгаад харамсаад хориг тавьсан юм.
Төрийн албан хаагчдад олгох 300 мянган төгрөг бас л харамсмаар шийдвэр. Хүүхдийн мөнгөнөөс бусад халамжийн бодлогоос бид татгалзах ёстой. 55 тэрбум гэдэг их мөнгө шүү дээ. Энэ мөнгөөр цэцэрлэг барьж, ажлын байр бий болгох нь зөв. Бид дахиад л чөтгөрийн тойрог руу орлоо. Хэдхэн гэр бүл улс төр, бизнесийг атгачихсан байна. Одоо яамд руу орлоо.
Энэ бол тодорхой болчихсон асуудал шүү дээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл одоо хуралдана. Үүний наана МАН их хурлаа хийх байх. Миний шийдвэрийг хурал дээрээ ярих байх. Ч.Хүрэлбаатар та төрийн албан хаагчдад мөнгө олгоно гэж буруу шийдвэр гаргасан” гэлээ.