Дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн хэлсэн гайхалтай ишлэлүүд

Баян байх нь цаг хугацааг хэрхэн ашиглаж буйгаас ихээхэн хамаардаг. Алдрын оргилд хүрч, баяжсан хүмүүст ямар нэг онцгой зүйл байдаг. Тэдний тэрхүү онцгой зүйл нь яг юу вэ? Ямартай ч дэлхийн хамгийн баян таван эмэгтэй хэн хэн гэдэгтэй танилцаж, тэдний хэлсэн гайхалтай ишлэлүүдийг уншиж сонирхъё.

Жаклинь Марс, Америкийн хөрөнгө оруулагч, 25 тэрбум ам.долларын хөрөнгөтэй

Америкийн чихэрний “Mars” компанийн өв залгамжлагч. 1939 онд Англид төржээ.

-Бид хүмүүсийг сар луу илгээж байна. Ангараг гариг дээр амьдрал байгаа эсэхийг ч судалж байна. Харин таван долларын үнэтэй шумуулны торыг яагаад 500 сая хүнд авч өгч болохгүй гэж?

 

Алис Валтон, Америкийн “Wal-Mart”-ын эзэн, 41.9 тэрбум ам.долларын хөрөнгөтэй 

-Тархиа сайн ажиллуулж, сэтгэлийн тэнцвэрээ хадгалж сур.

Лаурэнь Повэлл Жобс, Стив Жобсын гэргий, “Emerson Collective”-ын ерөнхий захирал, нийгмийн ажилтан, 20 тэрбум ам.долларын хөрөнгөтэй

-Мөнгөнд хүч чадал бий. Гэхдээ мөнгө миний хувь хүн хэн бэ гэдгийг илэрхийлж чадахгүй.

-Хүн юу хийхийг хүсч байна түүнийгээ л хийх хэрэгтэй.

-Америк хэзээнээс л боломжоор дүүрэн орон гэгддэг байсан. Энэ байдлыг нь бид хадгалсаар байх хэрэгтэй.

Сюзанна Клаттен, Германы BMF тээврийн хэрэгслийн болон Алтана метал хэвлэл, электрон хэрэгслийн материал, сав баглаа боодлын хэрэгслийн компанийн захирал 

 

24 тэрбум ам.долларын хөрөнгөтэй.

-Хэнд ч таны мөрөөдөл хий хоосон зүйл гэж хэлэхийг бүү зөвшөөр.

Денис Коатэс, Английн “Bet365” онлайн компанийн захирал, 3.9 тэрбум ам.долларын хөрөнгөтэй

 

-Хүний сайн зан чанарт нь төвлөр. Түүнийг хайрлах өөр арга зам үгүй.

 


Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …