Жүжигчин Э.Намуун: Киногоо үзсэний дараа маш их харамсаж билээ

Жүжигчин Намуун-н зураг.

Мөрөөдлийн театрын жүжигчин Э.Намуун хамтлагийнхаа ахлагч Эрхэмбаяртай хамтын амьдралаа эхлүүлж олныг шуугиулаад амжсан. Саяхан л гэхэд хадаг сүйгээ тавьж нэг гэрт орсон зэргээр шар хэвлэлээр бичүүлэх болсон. Урлагийн хүний амьдрал хэзээний л олны нүднээ ил байдаг хойно сайнтай муутай хэлүүлэх нь энүүхэнд. Тэгвэл Намуун Мөрөөдлийн театраас гарсан гэх бөгөөд шинэ уран бүтээлдээ шамдан орсон сурагтай. Хамгийн сүүлд гэхэд цахим хуудастаа нүдний шилтэй этгээд зургаа оруулан тайлбарт ийн бичжээ.

Тэрбээр “Энэ шилний араас амьдрал ямар харагддаг гэж бодож байна. Киногоо үзсэний дараа маш их харамсаж билээ. Тоглож болох зүйл маш их байсныг олж харсан, дутуу зүйл маш их байсан, дахиад ганцхан удаа зураг авалтандаа орчих юмсан гэж бас бодсон. Дэлгэцийн урлагийнх ганц хатуу нь энэ юм даа тиймээ. Тиймээс киноны дүр санал болгохдоо ядаж 1 сарын өмнөөс өгч дүр дээр ажиллах хугацаа, хоорондоо харьцаж бэлдэх, сценээ баяжуулж ярилцах боломж жүжигчдэд өгөх хэрэгтэй байх. Зарим киноныхон 1өдөр дуудаад л текстээ бараг уншиж амжаагүй байхад зааа эхлэе гэдэг шд аягүй хэцүү. Нөгөө талаараа жүжигчин хүн байнгын бэлэн байдалд байх ёстой гэдэг л дээ. Гэхдээ дүр дээрээ жоохон ажиллачихвал бүүр л илүү сайн тоглолт гарна шүү дээ.
Hollywood-ийнханд жилийн өмнөөс хамтран ажиллах санал тавиад сургуулилт хийж эхэлдэг гэсэн. Тэгэхээр сайн уран бүтээл, жүжигчний гоё чамин тоглолт гаралгүй л яахавдээ айн. Заза аягүй олон юм ярьчихлаа. Гэхдээ энэ шилний араас амьдрал ямар харагддаг гэж бодно”  гэж бичжээ.

Жүжигчин Намуун-н зураг.

 

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …