БНСУ-аас ямар ч зөвшөөрөлгүй 52,6 тонн гахайн өөх оруулж иржээ

БНСУ-аас 52.6 тн гахайн өөх зохих зөвшөөрөлгүй, зориулалтын бус тээврийн хэрэгслээр импортлогдох гэж байсныг Хилийн мэрэгжлийн хяналтын улсын байцаагчид илрүүлсэн байна. Чанарын шаардлага хангахгүй энэхүү бүтээгдэхүүнийг “Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг үнэлэх зөвлөлийн хурал”-ын шийдвэрээр устгалд оруулахаар болжээ. Нийслэлийн Засаг даргын А/865 дугаар захирамжаар БНСУ-аас орж ирсэн 52.6 тн гахайн өөхийг устгах ажилд хяналт тавьж ажиллах “Ажлын хэсгийн бүрэлдэхүүн”-ийг баталлаа. Устгалын ажлыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импортын хяналтын хэлтэс хариуцан зохион байгуулах юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Санал болгох мэдээ

Э.Ниндэв: Сүүлийн нэг жил 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хаслаа

Нийслэлд сүүлийн нэг жилийн хугацаанд 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасаж, тухайн тээврийн хэрэгслийн …