Илүүдэл жин хасахад туслах 7 хүнс

Грейпфрут

Грейпфрут нь “нарингин” гэх тусгай бодис агуулдаг. Энэ бодис нь тус жимсийг гашуун амттай болгодог ч, биед ихээхэн ач тустай. Бодисын солилцоог түргэсгэж, илүүдэл жингээ хаяхад тань тусална.

Мөөг

Мөөгөнд маханд агуулагддагтай адил хэмжээний амин хүчил бий. Харин илчлэг чанарын хувьд махнаас хэд дахин бага. Мөөгийг сонгохдоо шинэ хураасныг сонгоорой. Мөн иш биш малгай хэсгийг нь хүнсэндээ хэрэглэхийг зөвлөж байна. Учир нь малгай хэсэгт илүү шим тэжээл агуулагддаг. Харин хүнсэнд хэрэглэхдээ аль болох жижиг хэсэг болгон хэрчээрэй.

Хүрэн манжин

Хүрэн манжинд “бетаин” гэх элемент ихээр агуулагддаг. Тус элемент нь өөхний эд эсийг исэлдүүлдэг. Ингэснээр өөхний эд эс жижгэрч, удалгүй тэжээгдэхээ болино. Түүнчлэн бетаин нь бие организм дахь бодисын солилцоог хурдасгадаг. Гэхдээ үүгээр ч зогсохгүй. Хүрэн манжин нь илүүдэл жинг бууруулахад тустай ч, өөхний эд эс дахин үүсэхээс сэргийлж, цаашид дахин жин нэмэхээс сэргийлэх ач тустай.

Авокадо

Авокадо нь нүүрс устөрөгчийн агууламж тун бага. Гэхдээ өндөр илчлэгтэй. Тиймээс тус жимсийг идсэнээр та нэг хэсэгтээ цатгалан байх болно. Авокадо нь шингэц хурдан ч, амин дэмээр баялаг.

Хулуу

Хулуу нь “Т” аминдэм ихээр агуулдаг. “Т” аминдэм нь бодисын солилцоог түргэсгэж, хоол боловсруулалтыг дэмждэг. Ялангуяа хулууны үрэнд анхаарал хандуулаарай. Хулууны үр магний ихээр агуулдаг, мөн нойргүйдлийн эсрэг үр дүнтэй “эм” юм.

Хар чавга

Ердөө л 5 ширхэг хатаасан хар чавга хүний биед шаардлагатай эслэгийн 13%-ийг хангадаг. Хар чавга нь хоол боловсруулах үйл явцыг дэмжихээс гадна, илүүдэл жингээ хаяхад ч ач тустай.

Цагаан гаа

Цагаан гаа дулаан ялгаруулалтыг дэмжиж, бие организм дахь бодисын солилцоог түргэсгэдэг. Цагаан гаа нь хоол боловсруулалтыг дэмжин түргэсгэдэг “гингерол” гэх элемент агуулдаг байна.

Санал болгох мэдээ

Батга гарах шалтгаан, түүнээс хэрхэн салах вэ?

Батга зөвхөн өсвөр насныхны асуудал гэж бодож байна уу? Харамсалтай нь үгүй энэхүү асуудал 30 …