Леонардо Ди Каприогийн төрсөн өдөр тохиож байна

Оскарын шагналт жүжигчин Леонардо Ди Каприо 1974 оны 11 сарын 11-нд Лос-Анжелест төрсөн. Тэрээр өнөөдөр 43 нас хүрч байна.

Алдарт жүжигчин өнөөдрийг хүртэл 40 гаруй кинонд тогложээ. Леонардо Ди Каприог жүжигчин болоход нь нөлөөлсөн хүн бол Роберт Де Ниро юм. 1992 онд гарсан “This Boys Life” кинонд олон хүүхдүүд өрсөлдөж байсан ч Леонардогийн чадварийг анх олж харсан хүн нь тэр байжээ.

Түүнд олон найз бий. Титаник болон Өөрчлөлтийн зам кинонд хамтран тоглож байсан Кейт Уинслет найз нарынх нь нэг. Титаникт Жакын дүрийг бүтээснээсээ хойш охидын шүтээн болсон.

2016 онд Ревенант кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын шагнал хүртсэн.

Леонардо байгаль хамгаалах үйлсэд идэвхтэй оролцдог.

 


Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …