Хөл хүнд Английн гүнж нийгмийн ажилд идэвхтэй оролцсоор

Английн гүнж Кейт Миддлтон гэр бүлүүд болон хүүхдүүдэд хандив тусламж үзүүлдэг “ The Anna Freud” үндэсний төвийн ээлжит үйл ажиллагаанд өнгөрөгч мягмар гаригийн орой оролцсон. Тэрээр хандивын байгууллагын ажилчид болон гэр бүлүүдтэй уулзсан юм.

Харин өчигдөр гүнж Лондонгийн “Royal Albert”-д дурсгалын ойн ёслолд ирсэн. Ханхүү Виллиам, гүнж Кейт нарын гурав дахь хүүхэд ирэх дөрөвдүгээр сард мэндэлнэ. 35 настай гүнж ирэх долоо хоногуудад өөр хэд хэдэн арга хэмжээнд оролцохоор товлоод байгаа аж.

 


Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …