Реал Мадридын хөл бөмбөгч Кристина Роналдо дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авчээ. Шинээр мэндэлсэн охинд Алана Мартина гэх нэрийг хайрласан аж. Охин нь мэндэлсний дараа гэр бүлийн зургаа авахуулж “instagram”-даа тавьсан. 32 настай хөл бөмбөгчийн найз бүсгүй 22 настай. Кристина “Алана дөнгөж сая мэндэллээ. Бид бүгд их аз жаргалтай байна.” хэмээн бичсэн байна. Жеоржина өчигдөр үд дундын үед Мадридын эмнэлэгт амаржсан. Тэрээр Испани болон Аргентин гаралтай.