“Би хайртай хүнтэй” Монголын уран сайхны кино 20 нд Соёмбод нээлтээ хийнэ

 68a68cffae4dd182original “Би хайртай хүнтэй” Монголын уран сайхны кино энэ сарын 15-нд “Соёмбо” кино театрт нээлтээ хийнэ гэж байсан аргагүй шалтгааны улмаас энэ сарын 20 нээлтээ хйихээр болжээ.

Энэхүү уран бүтээл нь өнөөгийн залуучуудын хүн чанар, цэвэр сэтгэлийн гүн дэх гэнэн томоогүй үерхэл, нөхөрлөл, хайр дурлалын тухай өгүүлэх бөгөөд хүнд хэцүү үе тулгарахад бие биеэндээ хэрхэн тус дэм болж байгааг харуулах юм. Уг киноны зохиолыг Н.Соёлбат бичиж, өөрөө найруулсан байна. Киноны голд дүрд залуу жүжигчин С.Гантулга, Баярмаа нар тогложээ.

Төрөл жанраараа сэтгэлзүйн мелодрам хэмээн онцолсон энэ киноноос олсон орлогын тодорхой хувийг сэтгүүлч Б.Эрдэнэцогтын элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараахи эмчилгээний зардалд хандивлах юм байна. Дашрамд дуулгахад, сэтгүүлч Б.Эрдэнэцогт Энэтхэг улсад эмчлүүлж байгаа бөгөөд элэг солиулах мэс засалд орох зардал нь хүрэлцэхгүй болоод байгаа аж. Түүний анхны донорынх нь элэгний судас өвөрмөц байрлалтай учир хагалгаанд орох боломжгүй болсон юм байна. Тиймээс дахин шинэ донор олж шинжилгээ хийлгээд байгаа ажээ.

О.Рана

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …