Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг дэмжлээ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр боллоо. Хуралдаанаар БНСУ-д суух Элчин сайдаар Б.Хурцыг томилох эсэх тухай саналыг хэлэлцэж, гишүүдийн 78.6 хувь нь дэмжлээ.

 Уг асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж үг хэллээ.

УИХ-ын гишүүн О.Содбилэг “Онц бөгөөд бүрэн эрх Элчин сайдыг томилох эсэх асуудлыг бид хэлэлцэж байна. Тийм учраас би Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны сайд хоёроос асуулт асууя. Хэл ам болж байгаа ийм хүнийг  нэр дэвшүүлэх ямар шаардлага байгаа юм бэ?Солонгос улсад Монгол Улсыг төлөөлж суух элчин сайдад өөр боловсон хүчин яригдсан уу?” гэв.

Гадаад харилцааны сайд Д.ЦогтбаатарЭлчин сайдын асуудал зохих бүх түвшинд яригдаж байж шийдэгддэг. Засгийн газарт орохын өмнө зайлшгүй хийгдэх бүх процедураа хийгээд уг асуудлыг оруулж байгаа.

Элчин сайдын тухайд гэвэл өмнө нь Монголын дипломат албанд ажиллаж байсан. Тухайлбал Унгар, Туркэд ажилласан хүн.

Гадаад бодлого, батлан хамгаалах, тагнуул гурвын үйл ажиллагаа их олон зүйл дээр давхацдаг. Тэгэхээр бидэнтэй Б.Хурц аюулгүй байдлын асуудлаар байнга зөвлөлдөж байдаг, Элчин сайдаар ажиллах боломжтой хүн” гэлээ.


Санал болгох мэдээ

ӨБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2025.10.23)-ийн хуралдаанаараа Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн …