Ц. Нямдорж:Хойд Солонгосын ямар хоёр хүн Л.Болдоос болоод цаазлуулчихсан юм

УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаан эхэллээ. Энэ үеэр  чуулганаар хэлэлцэж буй асуудлын талаар Хууль зүйн сайд Ц.Нямдорж байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Би өчигдөр Засгийн газрын хуралдаантай байсан учир Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны  хуралд сууж чадаагүй. Телевиз үзэж байсан чинь томилуулах гэж байгаа хүн ноцтой юм ярьсан байх юм. Тэрэндээ миний нэрийг хавчуулсан байх юм. Ц.Нямдорж сайд үүнийг мэдэж байгаа гэсэн юм байна. Би гайхаад өчигдрөөс хойш яамны нөхдүүдээр хайлгалаа, прокурор, тагнуулын ерөнхий газар, цагдаатай ярилаа. Тэдэнд нэхэмжлэх бичиг ирсэн зүйл алга байна.

 Энэ чинь нэг хүний биш улсын нэр хүндийн асуудал болчихлоо. Би Хойд Солонгосоос ирсэн бичиг гэдэг юм мэдэхгүй. Сонсоогүй. Анх удаа сонслоо.  УИХ-ын гишүүдийн нэр хүндэд арай хэтэрхий халдаад байгаа юм биш үү. Хойд Солонгосын ямар хоёр хүн Л.Болдоос болоод цаазлуулчихсан юм, тэр талаар ямар бичиг ирсэн юм?

УИХ-ын дарга энэ асуудлыг цэгцэлж, нэр төр цэвэрлэж өг. Гишүүдийн нэр хүндэд тусгай албаны дарга нь халдаж байна. Ер нь тусгай албаны дарга нь ингэж мэдэгдэл хийгээд байж болж байгаа юм уу. Арай дэндэж байна. Тэр Нийтийн сонсгол гэдэг юмыг нь хийлгэ. Тусгай хяналтын дэд хорооныхоо бүрэлдэхүүнийг өөрчил,  учрыг олохгүй бол болохгүй.

Гэм буруутай нь шүүхээр тогтоогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тогтоож болохгүй гээд Үндсэн хуулинд заачихсан юм байна.

Энэ Тусгай албаны дарга чинь УИХ-ын чуулганд орж ирээд 3 сая ард түмний өмнө эмгэнэлт жүжиг тавьж завхайрч байна.” гэлээ.



Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …