Мэрилин Монро нас барахдаа өртэй байжээ

Алдартай жүжигчин Мэрилин Монро нас барахдаа 1000 орчим ам.долларын өртэй байжээ. Түүний өрийн дэвтэрт нийт 991.41 ам.долларын авлага бичигдсэн байгаа аж. Уг дэвтэрт 1961 оны есдүгээр сарын 25-наас 1962 оны хоёрдугаар сарын 23-ныг хүртэл Мэрилин Монрогийн Нью-Йорк хотод амьдарч байх үеийн зардал бичигдсэн байна. Дэвтэрт орлого, зарлагын тэмдэглэлээс гадна хандивт хэрхэн мөнгө зарцуулж, амьтдад хэрхэн дуртай байсныг гэрчлэх олон зүйлс бичигджээ.

1961 оны 991.41 ам.долларыг одоогийн ханшаар тооцвол 6282.25 фунт-стерлинг болох аж. Мэрилин Монрог нас барсны дараа дэвтрийг түүний жүжигчний дасгалжуулагч Ли Стросберг авсан байснаа хувийн цуглуулагчид өгчээ.

 

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …