Ж. Батзанданг төрийн хамгаалалтад авахаар болжээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан  өчигдөр Төрийн хамгаалалт хүссэн албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн юм.  Тэгвэл УИХ-ын гишүүн Ж. Батзандан өнөөдрөөс эхлэн төрийн хамгаалтад авахаар болсон тухайгаа мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ж. Батзандан: “Өчигдөр УИХ-ын чуулганаар БНСУ-д Элчин сайдаар томилогдох Б.Хурцын асуудлыг ярьсан. Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Ц.Нямдорж, Лу.Болд гэсэн гишүүдийн санаачлагаар нийтийн сонсгол явуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан байгаа. Б.Хурц Тагнуулын Ерөнхий Газрын дарга байсан хүн. Ажлаа өгөөд хэдхэн хонож байна. УИХ-ын гишүүд, бизнес эрхлэгчдийн талаар асар их мэдээлэл цуглуулсан хүн. Гэмт хэргийн мэдээллээ Прокурор руу шилжүүлдэггүй зөвхөн өөртөө хадгалдаг. Хувийн архивын мэдээллээрээ хүн айлгадаг ийм л хүн. Чуулганы дараа миний бие АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд дуудагдаж орсон. Намайг ороход Б.Хурц Д.Эрдэнэбат даргатай уулзаж байсан. Би тэр хүнд нууц материалуудаа гаргахгүй юм уу? тэр материалаа хууль хяналтын байгууллагуудад өг л гэж хэлсэн.

Тагнуулын нэг Генералд УИХ-ын бүх гишүүд нь шантаажлуулчихсан байж болохгүй. Нэг Генералын асуудлыг нийтийн сонсголоор явуулах талаар шаардлага тавихад надад заналхийлэл ирж байна. Иймээс надад заналхийлэл ирсэн учир Төрийн хамгаалалт хүссэн бичгийг УИХ-ын даргад явуулсан.

Өнөөдрөөс эхлээд Төрийн хамгаалалтад нэг хүн тавьж өгье гэсэн байгаа. Би үхэхээс айхгүй. Намайг хамгаалах миний ард түмэн байна. Өдрөөс өдөрт нээлттэй сонсгол хийе гэсэн гишүүдийн тоо их болж байна.

Нийтийн сонсголын тухай хуулийн 4.2-т нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар томилгооны сонсгол хийж болно гэж заасан. Б.Хурцтай холбоотой олон асуудлыг би дэлгэнэ” гэж мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн Төрийн хамгаалалт хүссэн албан бичиг

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …