Хонконгийн алдарт гурилтай шөлний нууц

Анх 19-р зуунд Хятадын Гуанзоуд дэлгэрсэн гурилтай шөл өнөөг хүртэл Хятадуудын идэх дуртай шөл бөгөөд өдгөө Хонконгийн ард иргэд ч мөн их иддэг болсон. Нэг зууралтанд их хэмжээний гурил ашиглагдах ба 50 ширхэг өндөг хийдэг. Ингээд зуурсан гурилыг хулсны модоор 30-40 минутын хугацаатай ганжинддаг. Үе дамжиж ирсэн гурилтай шөлний газрын хүмүүс гурилаа хэрхэн элдэж байгааг шилний цаанаас хүмүүс харж болдог байна.

Гурилыг хэдий цаг хэмнэн дандаа тусгай элдэгч машинаар элдэж илүү их мөнгө олж болох хэдий ч уламжлалт хийгээд амтат чанарыг нь алдуулахгүйн үүднээс хулсны модоор элдсэн хэвээр байгаа аж. Хонконгийн Шам Шуй По дүүрэгт энэхүү гурилтай шөлийг идэж өссөн олон хүн байдаг ба уг газрын эзэн одоо өөрийн хүүдээ өвлүүлэхээр зааж сургаж байгаа.



Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …