Ц.Энхжин “Мультимедиа” төрөлд ялагч боллоо

Miss World - Mongolia-н зураг.

Гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн мисс-2017” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Ц.Энхжин “Мультимедиа” төрөлд ялагч болжээ. Ингэснээр тэрбээр шилдэг 40-д шууд орж байгаа юм. Мөн спортлог мисс төрөлд шилдэг наймд бичигдэж Дэлхийн миссийн тайзнаа гоцлог бүжиглэх эрхтэй болсон билээ. 67 дахь удаагийн “Дэлхийн мисс-2017” тэмцээнд оролцогчдын дунд одоо нэг л шалгаруулалт үлдээд байгаа нь “People’s choice” буюу “Ард түмний сонголт” төрөл. Энэхүү төрөлд тэргүүлж чадвал шилдэг 15 оролцогчийн нэг автоматаар болох аж.  Дэлхийн миссийн тэмцээн өнөөдөр оройн 18.30 минутанд эхлэн үзэгчдэд хүрнэ.

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …