Д.Амарбаясгалан: МАН 100 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэх ёстой

   Монгол Ардын намын XXVIII Их хуралд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Монгол Ардын Намын ХХVII Их хурлаас сонгогдсон намын Бага хурал, Удирдах зөвлөл, тэдгээрийн Ажлын албанаас хийж хэрэгжүүлсэн онцлог ажлууд, үр дүнг онцолсон юм. Тухайлбал, тайлангийн хугацаанд намын удирдлагууд орон нутагт очиж ажиллахын зэрэгцээ Удирдах ажилтны улсын болон бүсийн, аймаг, нийслэлийн зөвлөгөөн хийж, “Иргэдийн цаг” уулзалт, “Иргэдийн индэр” хэлэлцүүлэг, “Бид хамтдаа” үндэсний форум, “Иргэдийн цаг” аян зэрэг иргэд сонгогчдод чиглэсэн олон хэлбэрийн арга хэмжээ зохион байгуулсан байна. Эдгээр аян, уулзалтаас “Үндэсний форум” тунхаг бичиг гаргаж, “Ардын индэр”, “Иргэдийн цаг” аянаар намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар хэд хэдэн аймагт очиж ажиллажээ. Гурван сар үргэлжилсэн “Ардын индэр” хэлэлцүүлэг 13 удаа болж салбарын эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүд оролцсон байна.

Тайлант хугацаанд намын Бага хурал 11 удаа хуралдаж цаг үеийн болон зарчмын олон асуудал хэлэлцэж, нийт 57 тогтоол гарган хэрэгжүүлсэн.  Мөн намын Удирдах зөвлөл 79 удаа хуралдаж, 179 тогтоол батлан гүйцэтгэлд нь хяналт тавин ажилласан. 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлийг хангах, намын анхан шатны байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор Монгол Ардын Намын Удирдах ажилтны улсын зөвлөгөөнийг “ЭВ НЭГДЭЛ-ХАРИУЦЛАГА-ЯЛАЛТ” гэсэн уриатайгаар таван бүсэд зохион байгуулсан. Энэ хугацаанд Монгол Ардын Нам гадаад орнуудын улс төрийн намуудтай харилцах чиглэлээр олон чухал арга хэмжээ зохион байгуулсныг Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан илтгэлдээ онцлон дурдлаа. Тэрбээр мөн намынхаа түүхт 100 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэхтэй холбогдуулан XXVIII Их хурал онцгойлсон уриалга гаргаж гишүүд, дэмжигчид, олон нийтэд хандах нь зүйтэй гэсэн санал дэвшүүлсэн юм.

 

nam.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …