Их Британийн одоогийн хатан хааны өндөр эмэг эх хатан хаан Викториа 1819 оны тавдугаар сарын 24-нд төржээ. 18 насандаа хаан ширээнд суусан.
Хатан хаан Викториагийн амьдралыг хүмүүс тэр бүр мэддэггүй. Гэвч тэрээр бусдаас өөр амьдралыг туулсан байна. Кенсингтон ордонд мэндэлсэн хатан хаан дээрээ дөрвөн ахтай байсан.
-Анх түүнд Александрина нэр хайрлаж байж.
-Бага нас нь тийм ч хөгжилтэй өнгөрөөгүй. Түүнийг бусад хүүхэдтэй бараг тоглуулдаггүй байсан. Томчууд түүнийг байнга хараандаа байлгаж ээж нь тусад нь өрөө гаргаж өгөлгүй хажуудаа байлгадаг байв. Доод давхар луу буухад хэн нэгэн заавал хажууд нь гарнаас нь хөтөлж явдаг байв. Тиймдээ ч энгийн ардын инээд хөөр, аз жаргал, найр наадам өрнөсөн амьдрал ямар байдгийг бараг л мэддэгүй байж.
-Түүнийг сургуульд явуулаагүй ч хувийн Герман багштай байсан. Англи хэлнээс гадна Герман, Франц, Итали, Латинаар ярьж чаддаг байв. Мөн математик, хөгжим, зурганд сайн байсан ба сүүлд Хинду хэл сурсан.
-Букинхамын ордонд амьдарсан анхны хааны угсааны хүн болсон тэрээр жижиг биетэй байсан.
-Тэрээр ерөнхий сайд нартай ихэвчлэн зөрчилддөг байж. Жон Рассэлыг “зөрүүд, бүдүүлэг”, Палмерстоныг “аймшгийн хөгшин эрэгтэй”, Виллиам Гладстонийг “хагас галзуу, ойлгоход бэрх, инээд хүрмээр хүн” хэмээн тодорхойлсон аж.
-Хатан хаанд хэн нэгэн эрэгтэй гэрлэх санал тавьж болохгүй тул хатан өөрөө ханхүү Албертэд гэрлэх санал тавьснаар тэд ханилж байжээ.
-Ханхүү Алберт хоёр долоо хоног бал сараа хаа нэгтээ өнгөрүүлэхийг хүссэн ч хатан хаан ширээг эзэнгүй орхиж болохгүй гэж үзэн яваагүй байна.
-Түүний аминд халдахыг хүссэн зургаан тохиолдол гарч байсан.
-Түүний аз жаргал байсан Ханхүү Алберт өөд болсноос хойш амьдралынхаа үлдсэн хугацаанд хар хувцас өмссөн.