У.Хүрэлсүхээс өөр хүчтэй, чадварлаг удирдагч алга

Монголд яг үнэндээ өнөөдөр улс төрийн тогтвортой байдал юу юунаас илүү чухал байна. Энэ цаг үед хүчтэй, шийдвэр гаргаж чаддаг хүн л цааш нь хөтөлж авч явна. Харин өмнөх аядуу зөөлөн удирдлагын хойд дүрийг МАН-ынхан их хуралаараа тодруулвал өөрсдийгөө төдийгүй улс орныг дахиад тогтворгүй байдал руу түлхсэн хэрэг болно.

Улс төрийн намын энэ тэргүүний зорилго бол сонгуульд ялах байдаг. Дараа нь улс орноо хөгжүүлэх. Манайхан энэ хоёрын байрыг сольж ярьдаг нь зүгээр л попорч байгаа хэрэг л дээ. МАН 2016 оны УИХ-ын сонгуульд 65 суудалтай ялсан нь намын удирдлага сайндаа ч биш дөрвөн жил АН аас болж үйлээ үзсэн ард түмэн залхсандаа гаргасан шийдвэр гэхэд хилстэхгүй болов уу.

МАН 2020 онд ялна гэж бодож байгаа бол У.Хүрэлсүхийг сонгож таарна. Яагаад гэвэл нийгмийн уур амьсгалаа мэдрээгүй шийдвэр эргээд улс төрийн намыг булшилдаг. Яг жирийн иргэдийн хувьд бол У.Хүрэлсүхийн засгийн газарт ам сайтай байна. Яагаад?

Зоримог, шийдвэр гаргаж чаддаг. Асуудлаас тойрч зугталгүй барьж аван цөөхөн хоногийн дотор шийдвэрүүдийг ар араас нь гаргаж байна.  Одоо түүнд үүрэг хариуцлагыг нь бүрэн үүрүүлэх хэрэгтэй. Түүнээс өөр намаа, засгаа зангидаад авч явах хүчирхэг хүн одоогоор МАН дотор алга байна.  Яг одоо хуралдаж байгаа МАН-ын их хурлаас ч Засгийн газраа дэмжиж ажиллах ёстой гэсэн уур амьсгал давамгайлж байна.

2020 оны сонгуульд МАН ялна л гэж бодож байгаа юм бол Ерөнхий сайд намын даргыг хүчирхэг нэг гарт зангидах ёстой гэж их хурлын төлөөлөгчид үгээ хэлж байна.

З.Баяр

Эх сурвалж: medeel.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …