“Victoria’s Secret”-ийн шоуны үеэр Хятадын загвар өмсөгч бүдэрч унажээ

22 дахь удаагийн “Victoria’s Secret” шоу өчигдөр Шанхайн “Mercedes Benz Arena”-д болсон. Энэ үеэр загвар өмсөгч, сахиусан тэнгэрүүдийн нэг Мин Ши бүдэрч унасан. Гэсэн хэдий ч бүсгүй юу ч болоогүй мэт инээмсэглэн босож, цааш алхсаар загварын үзүүлбэрээ үзүүлж дуусгажээ.

Бөмбөгөр ханцуйтай хөх даашинз, гладиатор загварын гутал өмссөн түүнд босох тийм амар байгаагүй ч гэлээ хэний ч туслалцааг аваагүй.

Мин 2010 онд “Elite Model Look” тэмцээнд гуравдугаар байранд орсноосоо хойш загварын карьераа амжилттай үргэлжлүүлж яваа. 2011 онд Givenchy, Christian Dior, Kenzo болон Vivienne Westwood нарын шоунд оролцож байсан.

 


Санал болгох мэдээ

Хятадын чат-ботуудад “сэтгэл хөдлөл” илэрхийлэхийг хориглоно

Хятадын эрх баригчид хиймэл оюуныг сэтгэл хөдлөлгүй, аюулгүй мэдээллийн хэрэгсэл болгохыг эрмэлзэж байна. Тодруулбал, Хятадад …