Монгол улсын үндсэн хуулиар хүнийг нас хүйсээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэж заасан байдгийг мэдэх ч Ц.Сандуй, М.Энхболд дарга тэргүүтэй төрийн албыг зарж наймаалцан 60 тэрбум төгрөг босгохоор төлөвлөж байсан МАН дэх олигархижсан бүлэглэлийн нэрийн өмнөөс энэ жил эхийн насаар 60 нас хүрч байгаа Д.Хаянхярваа МАН-ын даргыг авахаар зүтгэж байгааг харад толгой холбоод ингээд бичихлээ. Зүтгэж байна ч гэж дээ түүнийг МАНАН-ийн бүлэглэл болон төрийн өмч хөрөнгө, тендер, концессийг эрх мэдлээр дамжуулан авч хөрөнгөжсөн MSC, МАК, ХХБ гэх зэрэг монголын хамгийн том бизнесийн байгууллагууд дэмжиж, зүтгүүлж байна.
Тэд ингэж Д.Хаянхярвааг МАН-ын дарга болгохын тулд “бүх бооцоогоо” тавьж байгаа нь цаанаа учиртай. Хэрэв У.Хүрэлсүх МАН-ын дарга болчих юм бол тэдний олон арван жилийн турш төрийг бизнес болгон харилцан ашигтай хамтран ажиллаж ирсэн уламжлал тасарна. Бизесийнхэний улс төрчдөөс авдаг тендер, концесс, улс төрчдийн бизнесменүүдээс авдаг хувь, авлига, шан харамж үгүй болно.
Үүнээс үхтлээ айсан МАНАН-ийн бүлэглэл ямарч үнээр хамаагүй МАН-ын даргын суудлыг авахаар улайран зүтгэж байна. Тэдний энэ үйлдэл сүүлдээ МАН-ын XXVIII Их хурлын 1309 төлөөлөгчийн саналыг мөнгөөр үнэлэн худалдан авахыг санаархаж төлөөлөгчдийн дургүйцлийг төрүүлжээ. Төлөөлөгчдийн хувьд Д.Хаянхярвааг дэмжээрэй гэж өгсөн мөнгийг нь аваад итгэл үнэмшлээрээ эсрэг санал өгнө гэж тооцож суугаа гэнэ.
60 настай Д.Хаянхярваа даргын хувьд улс төрд чамгүй олон жил болсон ч 200 гаруй мянган гишүүнтэй МАН-ыг байтугай 20 хүрэхгүй мянган гишүүнтэй Дархан-Уул аймгийн МАН-ыг хэдэн хэсэг хуваачихаад сууж байгаа хүн.
Дээр энэ хүний аядуу зөөлөн зан чанар, М.Энхболдын үг заавраар өнөөдрийг хүртэл явж ирсэн замнал нь тэрбээр намын дарга болсон ч нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгддөггүй гэгчийн үлгэрээр М.Энхболдын захиа заавраар МАН-ын бодлого цаашид үргэлжилнэ гэж хэлж болох.
Бодит байдал ийм байхад түүнд итгэж намын даргаар дэмжих төлөөлөгчид хэд байдаг бол доо.
Ц.Бат