“Mister ocean-Mister world 2017” тэмцээнд оролцож буй Т.Энхтүвшин дөрөвт бичигдэж байна

Тайван улсад зохион байгуулагдаж байгаа “Mister ocean-Mister world 2017” тэмцээнд эх орноо төлөөлөн  амжилттай оролцож буй загвар өмсөгч Т. Энхтүвшин урьдчилсан байдлаар эхний  дөрөвт  бичигдэж байна.

 “Mister ocean-Mister world 2017”  тэмцээн нь энэ сарын 25 нийг хүртэл зохиогдох бөгөөд дэлхийн 100 гаруй улс орны залуучууд өөрсдийн авьяас чадвар, ур ухаан, бие бялдар, зүс царайгаараа өрсөлддөг онцлогтой олон улсын тэмцээн юм.

Тэрбээр “Монгол Модель” агентлагаас загварын гараагаа эхлүүлж “Asian best model”, “Best photogenic” модель шагналыг хүртэж байсан туршлагатай загвар өмсөгч юм. Мөн зохиолч сэтгүүлч Д.Төрмөнхийн хүү гэдгээр уншигчид андахгүй мэдэх биз ээ.Түүнийг дэмжихийг хүсвэл энэ хуудсаар зочилно уу.

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …