Америкчуудын 53 хувь нь Обамагийн эсрэг байр суурьтай болжээ

h_50992785.jpg.740x-x1Америкийн дийлэнхи иргэд АНУ болон Орос улсын хооронд Сирийн химийн зэвсгийг устгах тухай диломат хэлэлцээрийг сайшаан дэмжижээ.

Энэ тухай “Вашингтон пост” сонины “Эй-Би-Си” телевизийн сувагтай хамтран явуулсан санал асуулга гэрчилж байна. Энэхүү судалгааны явцад, АНУ -ын иргэд Барак Обамагийн энэ байдалтай холбон явуулж байгаа бодлогод доогуур дүн өгчээ. Санал асуулгад оролцогчдын 36 % түүний Сирийн байдалд баримталж байгаа хандлагыг дэмжив. 53 % үүнийг эсрэгүүцсэн байна. Ерөнхийлөгч эхнээсээ Сирийн эсрэг цэргийн байлдааны ажиллагаа явуулах асуудал дээр иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан гэж “Вашингтон пост”-ын тэмдэглжээ. Санал асуулгад оролцогчдын 61 % цэргийн ажиллагаа явуулахын эсрэг байгаа болон дипломат аргаар асуудлыг зохицуулахыг дэмжиж байна.

Эх сурвалж: Оросын дуу хоолой радио

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …