Ж.Батзандан:Эрх баригч намын бүлэг нийтийн сонсголыг дэмжих байх

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцын БНСУ-д элчин сайдаар томилох эсэх асуудалтай холбогдуулан нийтийн сонсгол явуулах  нь зүйтэй гэж үзсэн юм.  Тэгвэл УИХ-ын Ж. Батзандан  нийтийн сонсголтой холбоотой  асуудлаар УИХ-ын АН-ын бүлгээс  өнөөдөр хийсэн мэдээллийн үеэр байр сууриа илэрхийллээ. Тэрбээр”Б.Хурцтай холбоотой олон өргөдөл, гомдол УИХ дээр байгаа. Тиймээс нийтийн сонсголоор оруулж, өргөдөл, гомдол гаргасан хүмүүсийн үгийг сонсох ёстой. УИХ ч өөрийн байр сууриа тодорхой болгох ёстой гэдэг зорилгоор нийтийн сонсгол зохион байгуулах санал гаргасан. Энэ асуудлыг Ардчилсан намын бүлэг хэлэлцээд, бүлгийн гишүүд нийтийн сонсгол хийх нь зөв гэж дэмжсэн. Эрх баригч намын бүлэгт дэмжих байх гэж итгэж байна” гэв.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …