“Оддын академи” шоу нэвтрүүлгийг хэн хөтлөх вэ?

 

 “Боловсрол суваг” телевизээс санаачлан зохион байгуулж буй  “Оддын академи” шоу нэвтрүүлгийн анхны дугаар  өнөөдөр 21.00 цагт эхэлнэ. Хоёр сар гаруйн хугацаанд үргэлжлэх“Оддын академи” шоу нэвтрүүлгийн чиглүүлэгч, продюсераар  продюсер Б.Наранзун, реппер Big Gee, “Никитон” хамтлагийн ахлагч, дуучин Б.Батчулуун, “Киви” хамтлагийн дуучин Ц.Намуун нар сонгогдсон юм. Тэгвэл шоу нэвтрүүлгийг  “UB Comedy Club”-ын инээдмийн шоуны Батаа, Амараа нар хөтлөн явуулахаар  болжээ.

Тус шоуны эхний шатанд шалгарсан 12 охид хамтдаа амьдарч,  суралцаж, үзэгчдийн нүдэн дээр мэргэжлийн дуучин болж бэлтгэгдэх юм. Мөн нэвтрүүлгийн ялагч болсон охидын хамтлаг бие даасан цомог гаргах, клип хийлгэх, олон улсын хөгжмийн наадамд оролцох эрх бүхий 100 сая төгрөгийн продюсенгийн гэрээ хийх эрхтэй болох юм.

 

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …