11:00 цагаас Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн танхимд ”Хувийн хэвшлийнхэн засаглалаа өөрсдөө үнэлэх нь” сэдэвт дугуй ширээний ярилцлага болно.
Оролцогчид:
• Франк Донован, АНУ-ын ОУХА-ийн Монгол дахь суурин төлөөлөгч
• Ж. Үнэнбат, Компанийн засаглалын хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал
• Анар Алиев, Олон улсын санхүүгийн корпорацийн компанийн засаглалыг бэхжүүлэх төслийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн
• Хувийн хэвшлийн төлөөлөл М. Чанцалмаа, ХААН банкны засаглал хариуцсан нарийн бичгийн дарга
11:00 цагаас Монгол ньюс мэдээллийн төвд доктор С.Молор-Эрдэнэ “Дэлхийн мэдлэгийг таны оюунд” сэдэвт хэвлэлийн бага хурал хийнэ.
11:30 Монгол ньюс мэдээллийн төвд “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-аас өнгөрсөн сарын 24-31-нд троллейбусыг үнэгүй явуулсантай холбоотой асуудлаар өнөөдөр цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
12:00 цагт БОНХЯ-ны Хаан танхимд, Цөлжилтийн атлас хэвлэгдсэнтэй холбоотой мэдээллийг хийх гэж байна. Цөлжилтийн атласаас Монгол орны аль хэсэг цөлжилтөд илүү өртөөд байгааг харж болох юм. Холбоо барих утас 99130782
13:00 цагт Хангарьд ордны 14 давхрын хурлын танхимд Нийслэлийн Хувийн хэвшлийн эмнэлгийн лаборатортийн эрхлэгч, эмч нартай хийх уулзалт болно.
14:00 цагт Дамбадаржаа дахь Ойн судалгаа хөгжлийн төвийн Модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэнд 35 сумын Ойн ангийн дарга нарын уулзалт болно. Жич: Дамбадаржаа дахь Ойн судалгаа хөгжлийн төвийн Модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэн Дамбадаржаагийн эцсийн буудлын Капитал банкны хойгуур баруун гар тийшээ эргэхэд байгаа/ Холбоо барих утас: Судалгаа хөгжлийн төвийн Дэд дарга -99116476
15:00-17:00 цагт ОТ-н Мэдээллийн төвд “Дээд боловсролыг дэмжих Оюу Толгойн хөтөлбөр”-ийн нээлттэй хаалганы өдөрлөг болно.