Бага хурлын төлөөлөгчдийг өнөөдөр сонгоно

МАН-ын 28-р их хурал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тэд энэ удаагийн их хурлаар намын дотоод өөрчлөлт оруулж намынхаа шинэ даргыг сонгосон. Өнөөдрийн хуралдаанаар Намын ерөнхий нарийн бичгийг сонгох бөгөөд үргэлжлүүлэн хуралдаж бага хурлын гишүүдээ сонгох санал хураалтаа эхлүүлжээ. Намын ерөнхий нарийн бичигт Д.Амарбаясгалан, Ж.Цолмон, Ч.Ганхуяг тэргүүтэй хүмүүс нэр дэвшсэн талаар эх сурвалжууд мэдээллээ. МАН-ын дүрмийн шинэчлэлтийн хүрээнд 369 төлөөлөгч оролцож байна. Тэдний саналаар МАН-ын шинэ нарийн бичгийн даргыг сонгох төдийгүй удирдах зөвлөлөө шинээр батлуулах үйл явц хүлээгдэж байна.

Санал болгох мэдээ

Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална

УИХ-ын дарга Н.Учрал “Чөлөөлье” санаачилгын хүрээнд байгуулсан ажлын хэсгүүдийн ахлагч, дэд ахлагч нартай энэ сарын …