Жүжигчин Жим Керри сэтгэл гутралаас хэрхэн салж чадсанаа ярьжээ


Алдарт жүжигчин Жим Керри сүүлийн үед сэтгэл гутралд ороод байсан. Гэхдээ жүжигчин энэ байдлаас гарахын тулд юуг анхаарсан тухайгаа ярьжээ. Тэрээр “Би сүүлийн үед сэтгэл санааны хямралтай байсан. Бороо ороод зогсдог шүү дээ. Түүнтэй адил одоо би хэвийн болсон.” гэжээ. Түүний найз бүсгүй Катриона Вайть 2015 онд амиа хорлосон болоод жүжигчний амьдралд тохиолдсон өөр хэд хэдэн хүнд зүйлсээс үүдэн шинэ кинонд тоглохоо хойшлуулаад байсан аж. Жим Керри “Ямар нэг зүйл хүнд сайн болон муу талаар их нөлөө үзүүлж болдог. Хэрвээ хэцүү зүйл тулгарвал түүнээс үүдэх сэтгэлийн шаналалыг зүгээр л мартаж орхи. Түүнтэйгээ зууралдах хэрэггүй. Инээмсэглэ. Тэгээд сайн сайхан зүйлсэд бүх анхаарлаа хандуулах хэрэгтэй.” хэмээжээ.


Санал болгох мэдээ

Наоми Кэмпбелл “CFDA Icon” шагнал хүртэнэ

Хар ирвэс хочит Английн загвар өмсөгч, супермодель, 48 настай Наоми Кэмпбелл загварын түүхэнд хувьсал хийсэн …