Humans of Moscow: Одоо би юунаас ч айхгүй байна

Дэлхий дээр 7.6 тэрбум хүн амьдарч байна. Орон бүр өөр өөрийн гэсэн онцлог, амьдралын хэв маягтай. Тэгвэл дэлхий дээрх эгэл хүмүүстэй уулзаж тэдэнтэй ярилцдаг хүмүүс байдаг.

Humans of Moscow

“Би саяхан Гималайгаас ирсэн. Манай дугуйтай аяллын баг Касолаас Ладак хүртэл явсан юм. Бид далайн төвшнөөс 4800 метрийн өндөрт гарсан. Одоо би юунаас ч айхгүй байна.”

Humans of Tokyo

125 жилийн түүхт Васэда Их Сургуулийг төгсөгч төгсөлтийн баяртаа иржээ.

Humans of Moscow

“Би тэшүүрээр гулгадаг байсан. Эгэмний ясаа гэмтээснээс хойш паркад ажиллаж байна.”

Humans of Moscow

“Би бялууны загвар гаргадаг. Хэрвээ миний зохиосон загвараар хийсэн бялуу танд таалагдахгүй бол хогийн сав руу шууд шидэж болно гэж хэлмээр байна.”

 

Humans of Beijing

“Би хойч үеийнхэндээ их зүйлийг сураарай гэж хэлмээр байна.”

Humans of Beijing

“Хүмүүс бүх зүйлд үнэнч байгаасай. Үнэнээсээ, мөн эелдэг байх маш чухал. Ялангуяа нөхөрлөлд. Та хэн нэгэнд тусалж чадвал тэр хүн таны ачийг насан туршдаа мартахгүй.”

Humans of Paris

“Бид Испани хэлний хичээлдээ хэзээ ч анхаарч байгаагүй. Нэг өдөр багш биднийг ангиас гаргаад гадаах цэцэрлэгт хүрээлэнд хэдэн мод байгааг тоол гэсэн. Хоёр жил өнгөрсөн ч гэлээ яг хэдэн мод манай сургуулийн цэцэрлэгт хүрээлэнд байдгийг бид одоо болтол мэдэж чадаагүй байна. Амьдрал их учир битүүлэг.”

Humans of Berlin

“Би хийхийг хүссэн зүйлсээ л хийж байна.”

Humans of Berlin

“Би өөрийнхөө үсийг 10 еврогоор засуулдаг. Харин нохойныхоо үсийг 60 еврогоор засуулдаг.”

Humans of New York

“Би бүхий л сайн сайхан зүйлийг хүсдэг байлаа. Одоо харин бусдад хэрэгтэй хүн байх их сайхан зүйл гэдэг талаар их боддог болсон шүү.”

Humans of New Delhi

“Амжилттай хүний 7 зуршил номыг уншиж амжаагүй бол уншаарай. Энэ ном миний дуртай цөөн номны нэг.”

Humans of Spain

“Шувуу сургагч хүн байна гэдэг шувуунуудынхаа талаар цаг үргэлж боддог байхын нэр”

Humans of Dubai

Тэрээр Мароккогоос гурван сарын өмнө Дубайд ирж ажиллаж байна.

Humans of Taiwan

“Би эрүүл мэндийн байдлаасаа болж цагаан хоолтон болсон.”

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …