2000 оны “Дэлхийн мисс” тэмцээний титмийн эзэн Приянка Чопра

2000 оны “Дэлхийн мисс” тэмцээний титмийн эзнээр шалгарсан үзэсгэлэнт бүсгүй бол Приянка Чопра юм. Тэрбээр 1982 оны 7-р сарын 18-нд төржээ. Боллувудын 4 кино наадмаас шилдэг жүжигчин шагнал хүртсэн. Түүнчлэн Болливудын хамгийн алдартай таван жүжигчний нэгээр тодорсон.

Приянка Чопра нь Холливудад хүлээн зөвшөөрөгдсөн чадсан алдартай жүжигчин. Тэрбээр кинонд тоглохоос гадна томоохон загварын компанитай хамтарч ажилладаг.

Чөлөөт цагаараа хүмүүнлэгийн арга хэмжээнд идэвхтэй оролцдог хүмүүнлэгийн үйлстэн. Хамгийн сүүлд бэлгийн хүчирхийллийн эсрэг тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн.

Тэрбээр “Дэлхий даяар олон эмэгтэйчүүд хүчирхийллийн өмнө сөгдөж, эмэгтэйчүүдийг хүч чадалгүй болгож байна. Бэлгийн хүчирхийллийн эсрэг олон хүмүүс дуу хоолойгоо нэгтгээсэй гэж хүсэж байна. Энэ бол хүчирхийллийн эсрэг тэмцэх эхний алхам юм” гэдгээ хэлсэн юм.

Санал болгох мэдээ

Үхань хотын Ян лөү усан боомтын чингэлэг тээврийн ачааны машин батарейгаар ажилладаг

Үхань хотын Ян лөү усан боомт нь усан зам, төмөр замын тээврийг хослуулсан Хөх мөрний …