Судалгаагаар батлагдсан хувцаслалтын талаарх зарим сонирхолтой баримтыг хүргэж байна.
Улаан өнгө нь нилээд онцгой нөлөөтэй болохыг эрдэмтэд тогтоосон байна. Жишээлбэл, эрчүүдийн харааг булаахыг хүсвэл улаан өнгийн хувцас өмсөхийг зөвлөж байна.
Цэнхэр өнгийн хувцас өмсөх нь өөртөө болон эргэн тойрны хүмүүст илүү тав тухтай байдлыг мэдрүүлдэг ид шидтэй. Ажлын ярилцлага, чухал уулзалтын үед энэ өнгийг сонгох нь илүү үнэнч шударга, зохион байгуулалттай, аливаа зүйлд амжилттай явдгаа харуулдаг байна.
Залуу стильтэй хувцаслах нь таныг илүү залуу харагдуулдаг аж. Түүнчлэн нүдний шил зүүх нь илүү ухаантай, найдвартай хүн гэж харагдуулах ч дур булаам байдлыг бага зэрэг бууруулдаг сул талтай.
Албаны даашинз шулуун шударга байдлыг илтгэдэг бол хэтэрхий үнэтэй хувцас аминч занг илтгэх аюултай аж.