Зимбабве улсын экс Ерөнхийлөгч Роберт Мугабегийн хүүхдүүдийн тансаглал /фото/

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс дэлхийн хамгийн ядуу оронд ордог бол Зимбабве улс хоёрдугаарт ордог. Зимбабвегийн 16 сая хүний 93 хувь нь ядуурлын түвшингөөс доогуур амьдарч, 2/3 нь талх авахын тулд очерлож зогсдог.

Тэгвэл Зимбабвегийн экс ерөнхийлөгч Роберт Мугабегийн дөрвөн хүүхэд болон ойр тойрныхон нь хэрхэн тансаглаж амьдардаг нь олонд ил болсон байна. Эцэг нь суудлаа өгснөөр тэдний амьдралын хэв маяг өөрчлөгдөх үү?

Ямартай ч тэд хамгийн үнэтэй цаг, машин, гутал, цүнх зэргийг хэрэглэдэг аж. Парис, Дубай руу “shopping” хийхээр алтаар чимэглэсэн хувийн онгоцоор явж, 14,000 ам долларын үнэтэй мөн л алтаар чимэглэсэн гутал өмсдөг.

1997 онд төрсөн хүү Чатунга нь очир эрдэнээр чимэглэсэн бугуйн цагтай зургаа өөрийн цахим хуудсандаа оруулж “Бүхэл бүтэн улс гүрэн удирддаг аавтай байхад 60,000 ам долларын цаг зүүнэ” гэж бичжээ.

  

 


Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …