Таны амралтад:Төмсний хучмал хийх жор


ОРЦ

• Хонины махан таташ- 450 гр
• Төмс- 700 гр
• Сонгино -1 шир
• Лууван -1 шир
• Сельдер- 40 гр
• Ургамлын тос- 3 х.халб
• Нунтагласан розмарин- 1 ц.халб
• Хатаасан ганга- 1 ц.халб
• Шөл- 1 стакан
• Цөцгийн тос- 2 х.халб
• Амтат чинжүү -Тохируулах
• Давс, чинжүү- Тохируулах

 Хийх арга

-Давстай усанд төмсөө 15 минут чанана. Хагас стакан буцалсан усанд 1 халбага цөцгийн тос, амтлагч болон              төмсөө хийж хутган нухаж , төмсний нухаш хийнэ.

-Лууван, сонгино, сельдерээ жижиглэн хэрчинэ. Бусад гурил, розмарин, ганга, махны шөл, махан татшаа бэлдэж тавина.

– Лууван сонгиноо шаргал өнгөтэй болтол нь хуурна. Дараа нь галаа багасгана.

– Махан татшаа хийж, 5 орчим минут хуурна./ галаа ихэсгэнэ/.

–  Саваа хазайлган, халбагаар тосыг авна.

-1 халбага гурил хийж хутган 2 минут байлгана.

-Дараа нь амтлагчууд болон шөлөө хийж хутгаад шөлийг ширгэтэл буцалгана. Хар чинжүү, давсаа хийж хутгана.

-Тэгш ёроолтой саванд бэлдэцээ хийж гадаргууг нь тэгшлэнэ.

– Дээр нь төмсний нухаш, цөцгийн тосоо хийж тэгшлэнэ.Амтат чинжүүгээ цацна.

–  200 хэмийн халуунтай шарах шүүгээнд хийж, 30 минут байлгана.

Хэрэглэхийн өмнө 10 минут хөргөнө.


Санал болгох мэдээ

А.Амартүвшин: Энэ онд үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг гурван чиглэлээр тодорхой ажлууд хэрэгжүүлнэ

“Үе тэнгийн дээрэлхэлт” гэдэг нь нэг буюу хэд хэдэн хүүхэд өөр нэг эсвэл хэд хэдэн …