Беларусийн бялдаржуулах спортын тамирчин Виктор Фросинский өдгөө 70 настай. Тэрээр өдөр бүр гэрийнхээ гадаа өглөө, орой дасгал хийдэг нь түүнийг 15 насаар залуу харагдуулж байна.
Усан онгоцны үйлдвэрт ажилладаг байсан тэрээр одоо тэтгэвэрт гарсан. 1971 оноос бялдаржуулах спорт сонирхож эхэлсэн.
Дасгал сургуулилт хийхэд хэрэглэдэг спортын ихэнх хэрэгслээ өвчтэй охиныхоо эмчилгээнд зориулж зарсан байна.
Тэрээр “Хүн бүхэн л надад цаг зав байхгүй гэдэг. Яагаад байхгүй гэж? Мөнгөгүй байж болно. Гэхдээ хүнд цаг зав үргэлж л байдаг. Бас эрт босдог байх хэрэгтэй.” гэжээ.
Виктор эмэгтэйчүүдийн анхаарлыг татахын тулд бялдаржуулах спортоор хичээллээгүй. Харин бие болон оюун ухаанаа хөгжүүлэхийн тулд уг спортод өөрийн амьдралын 46 жилийг зориулсан.